...
...

Б.Номинцацрал: Та нар хуучин найз залуутайгаа онгоцны хажуугийн суудал дээр таарч үзсэн үү?

Загварын ертөнцөд багагүй карьертэй модель бүсгүй Б.Номинцацрал сүүлд "Шөнийн нислэг" ток шоуг хөтөлж сайн муу хэл аманд ороод авсан. Түүний хөтлөгчийн ажил ч удаан үргэлжилсэнгүй талаар болсон. Тэгвэл хэвлэл мэдээлэл, телевизийн салбараас гараа татсан Б.Номинцацрал гадаад руу нисэж явахдаа хуучин хайртайгаа хэрхэн таарснаа цахим хуудсанд нийтэлжээ.

Тэрбээр "Та нар тэгвэл онгоцны буудал дээр 3 жилийн өмнө үерхэж явсан хүнтэйгээ 1 gate дээр таараад, бүр онгоцны хажуугийн суудал дээр таарч үзсэн үү?  Ёстой л нөгөө кинон дээр гардаг явдал амьдрал дээр биеллээ олчихлоо шүү, 13 цаг их сонин өнгөрлөө. Энэ үйл явдлыг нэг монгол ах гэрчилнэ. Хүнд хэлэхгүй байхын аргагүй явдал тул та нартай бид 2 хуваалцахаар шийдэв" гэжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)

Онцлох мэдээ