...
...

Н.Түвшинбаярт нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлж наадам хийнэ

Энэ жилийн улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг нутгийн зон олон нь зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн их наадмын аварга, анхны хос медальтан Н.Түвшинбаяр энэ жилийн наадмаар улсын заан цол хүртснээс хойш даншигийн начин цолтой болж, жудо бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Наадам энэ сарын 10-нд Булган аймгийн Сайхан суманд болох аж. Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харваа болно. Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. 

Ө.Уранзаяа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ