...
...

Дэлхийн аваргыг багштай нь үнэтэй машин, байраар урамшууллаа

    Өнөөдөр шинэхэн дэлхийн аварга П.Орхоны бэлтгэл сургуулилтаа хангадаг "Аваргууд Академи", ивээн тэтгэгч "Бат сол" компаниас  "Ланд-200" маркийн авто машин бэлэглэлээ. “Бат сол” компанийн гүйцэтгэх захирал Батсайхан ОУХМ П.Орхонд 2016 оны шинэ “Ланд-200” маркийн автомашиныг гардуулан өгсөн юм. Энэхүү төмөр хүлэг нь 150 сая төгрөгийн үнэтэй юм байна. П.Орхоны машинд өөрийнх барилддаг жин болох 63 кг-ыг бэлгэдэж, 63-63 УБР дугаар авч өгчээ.  Мөн энэ үеэр П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Цогтбаярт “Аваргууд" академи, "ОХС” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт байрлах “Flora tower” хотхоны хоёр өрөө байраар урамшууллаа. 

 

 

А.Уян 

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ