...
...

Зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан  баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан,  Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолөнгөрсөн сарын 31-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр болсон юм.

Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцна.

Хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцна

Энэхүү төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б. Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б. Бат-Ундрал нар ажиллах бөгөөд санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан Загалмайн Сангийн Дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ