Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-н багийн аварга шалгаруулах барилдаан өнөөдөр болсон. Монголын баг А хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарав. Тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт зургаан жинд өрсөлдлөө.
Германы багийн эсрэг барилдаанд эмэгтэй -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглож, 4:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ жилийн тэмцээнийг өндөрлүүлж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
За яахав дээ,,, ялагдаа л биз,,, та нар мундаг шүү