...
...

Б.Тэнүүнболд шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

Бразилын Покос Де Калдас хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ өнгөрсөн сарын 21-31-нд болсон билээ. 

Тус тэмцээнд манай улсаас долоо тамирчин өрсөлдсөнөөс найм хүртэлх насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медаль хүртлээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзол хангалаа. Түүнчлэн энэ насны ангилалд Г.Лхагважэд дөрөв, Х.Баясгалан нар тавдугаар байрт оржээ. 

Ө.Уранзаяа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ