...
...

Монгол жудоч Хятад бөхөөс хариугаа авлаа

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг өчигдөр хүрэл медалийн эзэн боллоо.


Тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Хятадын жүдоч Ян Жуньсяг барилдааны хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. 

Хятадын жудоч Рио-2016 олимпийн наадамд Ц.Мөнхзаяа гавьяатыг шигшээ наймын төлөөх барилдаанд дарах мэхээр цэвэр ялж байсан удаатай.

Тэгвэл энэ удаа Монгол тамирчин Хятад жудочныг цэвэр ялж түүхэнд бичигдсэн таатай үйл явдал боллоо. Монголын жудочид түүний ялалтаар тав дахь медалиа хүртэж байна.

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ