...
...

Ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ Д.Сумъяагийн барилдааны үеэр нулимс унагалаа /Бичлэг/

Жудо бөхийн 2017 оны ДАШТ-ний -57кг жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа бүх өрсөлдөгчөө ялснаар ДЭЛХИЙН АВАРГА болсон билээ.  Түүний барилдааныг Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үзсэн юм. Тэрбээр Д.Сумъяагийн сэтгэл огшоосон гайхалтай барилдааны үеэр өөрийн эрхгүй самсаа нь шархирч, нүдэнд нь нулимс дүүрч байгаа харагдсан юм. Арга ч үгүй дээ.

Түүний энэ спортын төлөө хийсэн бүтээсэн зүйл дэндүү олон. 

МУГТ, ОУХМ, Олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ний алт, хүрэл медалийн эзэн Д.Сумъяа аваргын төлөө Японы залуу бөх Ёшида Цүкасатай 13 минут маш хүнд барилдаан хийж "ВАЗАРИ" үнэлгээгээр ялалт байгуулж Монгол хүн бүрийн магнайг тэнийлгэсэн юм. 

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (34)

Онцлох мэдээ