Жудо бөхийн 2017 оны ДАШТ-ний -57кг жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа бүх өрсөлдөгчөө ялснаар ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Тэрээр аваргын төлөө Японы залуу бөх Ёшида Цүкасатай 13 минут маш хүнд барилдаан хийж "ВАЗАРИ" үнэлгээгээр ялалт байгууллаа.
Энэ удаагийн ДАШТ-нд Японы зургаан бөх алтан медалийн төлөө барилдаж тав нь алтан медаль хүртсэн. Тэдний алтан медалийн буухиаг Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Доржсүрэнгийн Сумъяа тасалж эх орныхоо алтан соёмбот далбааг мандууллаа.
Ийнхүү манай улс жудо бөхийн төрөлд дөрвөн дэлхийн аваргатай болж байна.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250