...
...

Будапешт-2017: Өнөөдөр МУГТ Д.Сумъяа хүч үзнэ

Өнөөдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд болно.

Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглох юм. 

Энэ жил Бакугын Их дуулгад түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн, түүний 2-р шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд

МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана.

Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Тэгвэл энэ жил ердөө 18 настай Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

Тамирчиддаа амжилт хүсье!

Бэлтгэсэн: Ө.Уранзаяа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ