Загварын ертөнцөд хөл тавиад удалгүй миссийн тэмцээнд оролцож, бэлтэй эрсийн нүдийг хужирлаж явсан Б.Гэрэлчулуун МҮОНТ-ийн “Тусгай салаа” киногоор олонд илүүтэй танигдсан бүсгүй. “Miss Mongolia” тэмцээнд дөрвөн ч удаа оролцож байж миссийн титэм гардсан тэрбээр урлагийн сургуулийн жүжигчний анги болон бизнесийн сургуулийн гадаад харилцааны ангид давхар суралцаж төгссөн нэгэн.
Бэлтэй айлын эрх танхи охин ч гэлээ, нэлээд хэрсүү зантай мисс бүсгүйн хувьд оюутан ахуй цагтаа жүжигчин залуутай хамтран амьдарч байсан бөгөөд түүнийхээ ачаар “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрд тоглосон гэлцдэг. Гэвч олны танил болмогцоо найз залуугаа мартаж, алдарт Ц.Мянганбаяртай нэр холбогдсоноор амрагийн намтар нь чамгүй зузаарчээ. Харин энэ үедээ хөх томруулах мэс ажилбар хийлгэж, загварын тайзан дээр нүүр бардам алхах “эрхтэй” болсон нь үнэн юм билээ.
Үргэлжлэлийг http://factnews.mn/ksa эндээс...
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250