“Парис-2017” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65кг, 70кг, 74кг, 97 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно.
65 кг: ДАШТ-д анх удаа оролцож буй “Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзнэ.
70 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Канадын Стэнли Асселстинтэй барилдахаар боллоо.
74 кг: Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д. Гомбодорж эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа.
97 кг: Анх удаа ДАШТ-д зодоглох “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай тус оноолт таарчээ.
А.Уян
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Tged etv ger garhuu hdes yum