Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА 2017 оны Европын шилдэг хөлбөмбөгчдийг зарлалаа.
10. Златан Ибрахимович - Манчестер Юнайтед
9. Роберт Левандовски - Байерн Мюнхен
8. Килиан Мбаппе - АС Монако
7. Серхио Рамос - Реал Мадрид
6. Пауло Дибала - Ювентус Турин
5. Тони Кроос - Реал Мадрид
4. Лука Модрич - Реал Мадрид
Харин 8 сарын 24-нд болох Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны үеэр зарлах Европын шилдэг хөлбөмбөгчид Роналду, Месси, Буффон нарын 3 тоглогч тунаж үлджээ. Ингээд аваргуудын лигийн сугалааны үеийн дараа хөлбөмбөгийн үлдсэн гурван алдартай одуудын маань хэн нь номер нэг болохыг харах л үлдлээ.
Ө.Уранзаяа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250