-Сүнсний ертөнцийн бүтэц зохион байгуулалтын талаар тайлбарлаж өгнө үү.
Ерөнхийд нь Дээд тэнгэрийн ертөнц, Дунд ертөнц, Тамийн ертөнц гэж гурван хэсэгт хувааж үздэг. Дээд ертөнц болоод Тамийн ертөнц нь дотроо нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэсэн шаталбар ангилалтай байдаг. Цаашлаад тэдгээр ангилалууд нь тус бүрдээ дахиад 30-н шаталбартай байх бөгөөд жишээлбэл дээд ертөнц гэхэд л нийт 180-н шат дамжлагатай байх юм. Гэвч энэ нь ерөнхий баримжаа төдий бөгөөд үнэн хэрэгтээ хязгааргүй олон шаталбартай гэж үздэг.
Цаашлаад дээд ертөнц нь дотроо Диваажин ба Сүнсний ертөнц гэсэн харилцан адилгүй хоёр өөр ертөнцөөс бүрддэг.
-Диваажин гэж ямар ертөнц байдаг вэ?
Дунд ертөнц болох энэ дэлхийд амьдарч байх хугацаандаа бурханй сургаалыг ойлгон ухамсарлаж,түүнийг хайрлан дээдэлж, итгэн сүслэж, зөв амьдралаар амьдарсан хүмүүн таалал төгссөний дараа тэнгэрийн хүмүүн болон шат ахин залрах ертөнцийг хэлнэ.Тэнгэрийн хүмүүн нь бурхны ивээл дор газар тариалан, аж үйлдвэр, худалдаа арилжаа зэрэг өөрт оногдсон ажил үйлээ эрхлэн амьдарна. Диваажинд сүнсний ижил шаталбарт яваа хүмүүс нэгдэн хэсэг хэсгээрээ аж төрөн суух бөлгөө. Тэнгэрийн хүмүүн нь өөрийн бүлгийн болоод ижил зиндааны бүлэг нэгдлийнхэнтэй харилцаатай байх боловч өөрсдийн тухайн төвшин дээд буюу доод төвшний хүмүүстэй харилцах боломжгүй байдаг.
-Тамийн ертөнц гэж ямар ертөнц байдаг вэ?
Дээд ертөнц өөд дэвшин төрөх болзлын эсрэг үйл хийж, бурхны сургаалд харшлах амьдралаар амьдарсан хүмүүн өөрийн муугаас болж нүгэлдээ дийлдэн унадаг доод ертөнцийг Тамийн ертөнц гэнэ. Дээд ертөнцийг бурхны гэрэл гэгээ цацарсан гэрэлт ертөнц хэмээн төсөөлвөөс тамын ертөнц нь түүний эсрэг мөнхийн түнэр харанхуй ноёлсон ертөнц гэж хэлж болох бизээ.
Тамийн ертөнц нь Нэно күни ба Соконо күни гэдэг хоёр хэсгээс бүрдэх ба Нэно күни ертөнцөд голдуу худал хэлдэг хүмүүс очих бөгөөд, Соконо күни ертөнц нь шуналтнуудын очдог газар юм
-Сүнсний ертөнцөд очвол бурхантай уулзаж чадах болов уу?
Угийн бурхантай хамгийн дээд буюу нэгдүгээр тэнгэрийн оронд очсон тэнгэрийн хүн болоод сүнсний орны хүний аль нь ч уулзаж чадахгүй. Угийн бурхнаас цацрах гэгээ нь тэнгэрийн оронд нар болон харагдаж гийгүүлэх ба Сүнсний оронд сар болон харагдаж мөнхөд гэрэлтүүлдэг юм. Сүнсний орныг гэрэлтүүлэгч сар нь бидний ертөнцөд шөнө харагдах сартай адилгүй өглөө мандах наран адил хурц гэрэлтэй бөлгөө. Угийн бурхнаас цацрах гэрэл нь туйлын хурц бөгөөд тэнгэрийн орны хүн ба сүнсний орны хүнээс бусдад нь үл харагдана.
-Хүмүүн нь таалал төгссөний дараа энэ ертөнцөд эргэн төрдөг үү?
Энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа хангалттай бясалгал үйлдэж чадаагүй хүмүүний сүнс завсрын ертөнцөөс энэ ертөнц рүү эргэн хэдэн ч удаа төрөх боломжтой. Хүмүүний сүнс нь энэхүү завсрын ертөнцөд бидний цаг тооллын нэгжээр авч үзвэл нийт 30-с илүү жил орших боломжгүй. Иймд энэ дэлхийд эргэн төрөх шаардлагагүй сүнснүүд нь завсрын ертөнцөд хэсэг хугацааны турш бясалгал үйлдэж байгаад дараа нь тэнгэрийн орон өөд заларна.
-Үхсэний дараах ертөнцөд итгэдэггүй хүмүүний сүнс хэрхэх вэ?
Мэдээж тэнгэрийн орон өөд явах боломжгүй тул угын зарчмын хувьд Завсрын ертөнц болоод Тамын ертөнцөд амьдрах болно.
-Талийгаач бологсодтойгоо сүнсний ертөнцөд уулзалдах болов уу?
Нас барсны дараа Завсрын ертөнцөд байх хугацаандаа өөрийн гэр бүлийн талийгаач нартайгаа нэг удаа заавал уулзалдах ба бас шинээр нэг найзтай болно.Түүний дараа тухайн хүний амьд сэрүүн ахуйдаа үйлдсэн нүгэл буянаас шалтгаалан харилцан адилгүй өөр өөр ертөнц тийш зүглэнэ. Үндсэн зарчмын хувьд үүнээс хойш тэд дахин уулзалдах боломжгүй гэж үздэг.
Б.Цогзолмаа
Эх Сурвалж:Breaking News .mn