08 сарын 15-ны өдрөөс Энхтайвны гүүрнээс баруун 4 зам хүртэлх авто замын зүүн эргэлтийг хязгаарлахтай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн орлогч дарга н.Булгаа мэдээлэл өглөө.
Тус үйл ажиллагаатай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байгаа юм.
Тодруулбал, Багшийн дээдийн уулзвараар зүүн эргэдэг нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж байна. Ингэснээр долоон чиглэлийн замнал өөрчлөгдөх юм.
Тухайлбал:
Ч7- Нисэх- 7 буудал-Зунжин
Ч28 - Сэлх-Цэцэг төв
Ч30- Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж- Цэцэг төв-МУБИС
Ч34- Шархад-Сансар-Ард кино театр-Тэц-3
Ч53- Яармаг-Цэцэг төв- МУБИС
Ч55-Зайсан-Дэнжийн мянга
Ч63-Хан хиллс-Ривер гарден- Баянмонгол-Цэцэг төв чиглэлийн автобуснууд өөрчлөгдлөө.
Зүүн дөрвөн замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудалд нь өөрчлөлт орохгүй. Мөн нийтийн тээвэрт цагийн өөрчлөлт орохгүй " гэв.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
хотын удирдлагын арчаагүй туршилт явагдаж ард түмний алт шиг цаг эдийн засгаар тоглож байна