Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэлсэн. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 55 төрөлд өрсөлдөж байна. Манай улсын тамирчид нийт зургаан медаль хүртээд байгаа юм. Тодруулбал,
Наадмын эхний өдөр Жүдо бөхийн төрөлд Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар мөнгөн медаль, Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ. Тэмцээн энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.


А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ta buhendee iluu ih Amjilt husie:)