...
...

Дуучин М.Мягмар шинэ дуу гаргасан даруйдаа олныг гайхшруулж байна

Цагтаа залуусыг байлдан дагуулж сэтгэлд хоногшсон олон дуугаараа доргиодог байсан GUYS666 хамтлаг сүүлийн үед хамтлагийн уран бүтээлээсээ хөндийрсөн билээ. Тус хамтлаг нь 1997 оны 11 сарын 16 нд байгуулагдсан. Урын сандаа олны таашаалд нийцсэн 4 цомог, 50 гаруй дуутай. Мөн бүрэн хэмжээний 4 тоглолтыг үзэгч олны хүртээл болгосон юм. Одоогоор хамтлагийн гишүүд өөр өөрсдийн замаар алхаж мэргэжлээрээ ажиллаж байгаа.

Тэдний дундаас Мондооны Мягмар уран бүтээлийн ажилдаа шаргуу зүтгэсээр буй.

Түүнд зориулж хайрын захиа бичиж явсан багагүй бүсгүйчүүд байдаг талаар олны яриа ч бий.

Сүүлд "Байна уу ээжээ" дуу нь ёстой л Монголын ард түмний сэтгэл зүрхийг эрхгүй нэг татаад авсан. Бүх л хүн түүний баргил өвөрмөц хоолойгоор дуулах дууг утасны дуудлага дээрээ эгшиглүүлсэн гэхэд хилсдэхгүй.

Орчлон ертөнц дээр хэзээ ч мартагдахгүй, хаягдахгүй, мөнхийн сэдэв бол хайр дурлал, аав, ээж гэдэг.

Дуучин Мийгаа ээж, хайрыг дуулж явсан бол энэ удаа эцэгтээ зориулж бүх аав нартаа зориулж нэгэн хит дуу гаргажээ.

"Амгалан сайн бна уу хайрт аав аа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе" хэмээн эхлэх дууг 
гарах сургаар олон хүн тэсэн ядан хүлээсэн нь мэдээж. 

Ингээд та бүхэнд "Байна уу, Ээж ээ” дууны үргэлжлэл болон хийгдэж буй “Сайн байна уу, Аав аа” төслийн “Захиа” дууг хүргэж байна.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ