...
...

Орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт, зөвлөгөөн Увс аймагт боллоо

“Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн баруун бүсийн долоо дахь удаагийн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Увс аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд боллоо. Тус уулзалт зөвлөгөөнийг МСНЭ-ийн Увс аймгийн салбар зөвлөл, Увс аймгийн ИТХ, ЗДТГазар, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулзалт зөвлөгөөнд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ны тэргүүн С.Шаравдорж, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, МСНЭ-ийн Увс аймгийн салбарын тэргүүн С.Анхбаяр болон баруун бүсийнаймгийн радио, телевиз, сайтын сэтгүүлчид оролцож байна. Хэлэлцүүлэгийн үеэр орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаад байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, орон нутгийн сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх, хамтран ажиллах, засаг захиргааны байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж болох санал шүүмж дэвшүүлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгуулагад ёс зүйн ямар алдаа дутагдал гардаг гэх мэтчилэн асуудлуудын талаар ярилцлаа.   

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ