...
...

Стефен Карри нэг тоглолтод дунджаар 22.4 оноо авдаг

Уорделл Стефен Стефен Көрри1988 оны гуравдугаар сарын 14-нд АНУ-ын Охио мужийн Акрон хотод мэндэлжээ.

Тэрбээр  НБА-гийн "Голден Стэйт Уорриорс" багийн холбон тоглогч ба одоо цагийн хамгийн сайн шидэгч, NBA- н шилдэг тамирчдын нэг юм. 

1.91 м өндөртэй, 86 кг жинтэй тоглогч маань нэг тоглолтод  дунджаар 22.4 оноо, 6.9 оновчтой дамжуулалт, 1.8 бөмбөг таслалтыг амжилттай гүйцэтгэдэг.

Карри нь 2013 оноос хойш “Топ 10 тоглогч”-ийн чансаанд зүй ёсоор эрэмбэлэгдэж буй тоглогч юм.

Стефений эцэг нь мэргэжлийн сагсан бөмбөгчин Делл Карри бөгөөд эх нь волейболын тамирчин билээ. 

Стефен Карри 2012-2013 оны улирлын 78тоглолтонд 272 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгосон нь түүхэнд бичигдэж байгаа дээд амжилт юм.

Мөн 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Нью Йорк Никс багийн эсрэг тоглолтонд 54 оноо авсан нь хувийн нь дээд үзүүлэлт нь билээ. 

Түүний амжилтаас дурдвал,

  • 2015 оны Гурван онооны шидэлтийн тэмцээнд илүүрхэн түрүүлсэн.
  • 2015 оны тавдугаар сарын 4-нд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Жеймс Харденийг даван нэрлэгдэв.
  • 2015 оны НБА-гийн аварга цол хүртэж байжээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ