...
...

Б.Болор-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Финляндын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Бат-Оршихын Болор-Эрдэнэ хүрэл медал хүртлээ. 

Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан юм. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Пан-Америкийн аварга АНУ-ын Камерон Жайлен Геринийг нэг минутад оноогоор (12:2) цэвэр ялснаар Финландад Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа Украины Алёна Кремзертэй, 63 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Болгарын Юлиана Яневатай, 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр Беларусийн Анастасья Зимианковатай 1/8 шигшээ барилдаанд тус тус хүч үзэх юм. 

Ө.Уранзаяа 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ