...
...

Монголчууд Рейнир хайрханы оргилд гарчээ

Өнгөрсөн 5 сарын 8-ны 16 цаг 10 минутад Монголчуудаас бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-н Каскадын уулын бүсийн ноён оргил Рейнир (4392м) уулын оргилд амжилттай авиран гарч, төрийн далбаагаа мандуулжээ.

Багийн ахлагчаар Summit Mountaineering клубийн тэргүүн Н.Мандах, Багийн гишүүд АНУ-н Сиэтл хотод амьдардаг С.Баярбат. Ч.Соёл-Эрдэнэ. Ц.Энхмөнх нар авирсан байна. 

Авиралт 5 сарын 7-ны өглөө Сиэтл хотоос эхэлж Рейнир уулын Мьюра отог дээр очиж хоноод, 5 сарын 8 ны өдөр үндсэн авиралтаа эхлүүлж, 16 цаг 10 минутад оргилд хүрчээ.

Тэд гэгээ тасрахаас өмнө амжиж бууж чадаагүй, мөн шөнийн харанхуйд замаа алдаж эхэлсэн тул Д.Т.Д ойролцоогоор 3400м өндөрт хоносон байна.

Майхан авч яваагүйн улмаас хадны завсарт нөмөрлөж хоноод өглөө гэгээ орох үед буцаж өгсөн замаа олжээ. 5 сарын 9-ны 14 цагийн орчимд үндсэн отог дээрээ ирсэн аж.

Тэдний авиралтын бас нэгэн онцлог нь Авиралтын албан ёсны улирал эхлээгүй байхад хийгдсэн явдал юм. 

Энэ авиралт нь Монголын уулчдын түүхэнд тэмдэглэн үлдээхүйц авиралт болжээ. Учир нь өнөөдрийг хүртэл Рейнир ууланд гарсан Монгол хүн бүртгэгдээгүй байсан юм.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ