...
...

Н.Насанбуян ДАШТ-ээс авчирсан 40 дэх медалийн эзэн боллоо

Финландын Тампере хотод залуучуудын ДАШТ болж буй. Тэгвэл тэмцээний эхний өдөр 50кг-д Н.Насанбуян хүрэл медалийн эзэн болжээ.

Тэрбээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.

Мөн өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна. Н.Насанбуян Монголын эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Өнөөдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55кг, 66кг, 84кг, 120кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдах юм.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ