Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Энэ жил 27 настай С.Батцэцэг Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын анхдагч амжилтыг үзүүлээд байгаа билээ. Тэрбээр 2010, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын мөнгө, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт тамирчин юм.
Гавъяат тамирчин маань гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм байна.


Ө.Уранзаяа
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250