Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал улсад болж өнгөрсөн.
Тус тэмцээнд Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг 75 кг-ийн жинд гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон таатай үйл явдал болсон юм.
Түүний ар гэрийн байдал асуудалтай байсан хэдий ч шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар амжилтаа ахин баталгаажуулж эх орныхоо алтан соёмбот далбааг Азийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Тэр гадны хэдэн тэрбумын гэрээнээс татгалзаж зөвхөн эх орноороо овоглохыг хүссэн Монгол тамирчин.
19 настай асар их ирээдүйтэй М.Анхцэцэгийн жил дараалан аварга болсон тэмцээний бичлэгийг онцгойлон хүргэж байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250