...
...

Г.Өсөхбаяр Пакистаны К2 оргилд гарах авиралтаа зогсоожээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын ОУХМ Г.Өсөхбаяр дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд аврихаар энэ сарын 25-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

 

Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцсан байна. Харин маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэжээ.

 

Энэхүү К2 уул нь Эверестийн оргилоос 10 метрээр нам боловч байнгын шуургатай төдийгүй уулын налуу нь огцом эгц учраас авирахад тун эвгүй. Хүний амь эрсэдсэн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг учраас “Алуурчин уул” гэдэг хочтой. Одоогоор К2 ууланд Монгол хүн авиралт хийгээгүй бөгөөд МУГТ Г.Өсөхбаяр оргилд нь гарсан бол анхны монгол уулчин болох байв.

 

Ө.Уранзаяа 

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ