Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлээд байгаа юм.
Тухайлбал, Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн бол, 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орлоо.
Мөн Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болж бахдам амжилт гаргалаа.
Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.
Бэлтгэсэн: Ө.Уранзаяа
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250