...
...

Шинэ арслан Ц.Содномдорж анхны багшдаа 5 сая төгрөг, азарга адуу бэлэглэжээ

   Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолны болзол хангасан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам түүний төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр болж өндөрлөлөө. Аймгийн наадам шиг өргөн дэлгэр болж, шинэ арслангийнхаа хүндэтгэлийн наадмыг нижгэр тэмдэглэжээ. Цолны мялаалга наадамд Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж Улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэсэн байна.

     Энэ үеэр улсын арслан Ц.Содномдорж анхны багш н.Сүхээд таван сая төгрөг, азарга адуу бэлэглэж, нутгийнхаа 65-аас дээш настай 200 ахмадад гарын бэлгээ гардуулж, талархлаа илэрхийлсэн байна. Мөн нутгийн зон олон нь байгаа бүхнээрээ шинэ арслангаа мялаажээ. Хөвсгөл аймгаас 30 сая төгрөг өгсөн бол Тосонцэнгэл сумаас мөн 30 сая төгрөг өгсөн байна. 10 жилийн ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн гээд шагналын хур буусан сайхан наадам болж өндөрлөжээ.

 

 

 

А.Түвшин

Эх сурвалж:Breakingnews.mn

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)

Онцлох мэдээ