...
...

Чөлөөт бөхийн тамирчид залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно.

Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 48 кг-д Б.Чимгээ (Хангарьд), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 67 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ