...
...

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон түүхт 75 жилийн ойгоо тэмдэглэв

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар үүсэж байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн “Баярын хурал”-ыг аймгийн Жаахан шарга хөгжимт жүжгийн театрт зохион байгууллаа. 

Төр, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, амжилт бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчид болон ахмад настнуудад Төрийн одон медаль, Цагдаагийн Ерөнхий газар, аймаг орон нутгийн шагнал гардууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн засаг дарга З.Энхтөр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүү, тус байгууллагад  ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, ахмадын зөвлөл, алба хаагчдын ар гэрийнхэн, иргэдийн төлөөлөл 650 гаруй хүн оролцлоо.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ