...
...

Э.Бямбадорж залууучуудын ААШТ-д мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн ААШТ Тайландын нийслэл Бангкокт долдугаар сарын 20-23-нд боллоо.

Тэмцээний 63кг-д өсвөр үеийн улсын хошой аварга Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж өрсөлдөн мөнгөн медалийн эзэн болжээ.

Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Апилакыг 10:0, шөвгийн наймд БНСУ-ын Жон Хьюн Вуг 11:2, хагас шигшээд Японы Харүтог 4:2 тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Ихтиор Нормурадовт 0:8 ялагджээ. 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ