...
...

Манай улсын найман бөх медалийн төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр хөвгүүдийн 42, 50, 58, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд өнөөдөр хүч үзсэн Монголын найман бөх бүгд медалийн төлөө барилдахаар боллоо. Охидын 46 кг-ын жинд Т.Цээням, 52 кг-д Б.Хонгорзул, 60 кг-д Н.Анударь нар алт, хөвгүүдийн 42 кг-д М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Н.Наранхүү, 58 кг-д О.Сүлдхүү, охидын 40 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Ц.Хулан нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болов.

Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ