...
...

Цэцэрлэг хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил эхлээд байна

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамтай хамтран цэвэрлэх байгууламж барих шаардлагатай Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй 19,4 сая долларын зээлээр ”Зүүн Өмнөд Говийн Аймгийн Хот Аймгийн цэвэрлэх байгууламж байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжлийн төсөл”-ийн хүрээнд хоногт 3000м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар боллоо.

Төслийн хүрээнд Барилга хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Р.Батчимэг, Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Туул, зөвлөх Линь, ”Зүүн Өмнөд говийн аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжлийн төсөл”-ийн зохицуулагч Б.Оюун, Лагийн зөвлөх А.Милле, "Мон-Хидро" ХХК-ий захирал Ц. Батдорж болон бусад зөвлөх нар Архангай аймгийн ЗДТГ-ын ТЗУ-ын хэлтсийн дарга Ш.Гомбодорж болон холбогдох агентлагийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан байна.


Бохир усны цэвэрлэх байгууламжийн лагийн талбай нь дахин ашиглах боломжгүй байгаа тул ойролцоо шинэ талбайд цэвэрлэх байгууламжаа барих хүсэлтэй байгаагаа ажлын хэсэг илэрхийлснийг аймгийн удирдлагуудын зүгээс боломжтой бүх хувилбараар дэмжин ажиллахаар боллоо.


Одоо байгаа цэвэрлэх байгууламж нь 1987 онд хоногт 600м3 бохир цэвэрлэх чадалтайгаар ашиглалтанд орсон байдаг. Жил ирэх тусам нийтийн эзэмшлийн орон сууц баригдаж эхэлснээс шалтгаалан ачаалал нь 2,1 дахин ихэсчээ. Өөрөөр хэлбэл, одоо хоногт 1300м3 бохир цэвэрлэж ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрээд байгаа юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ