...
...

Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмаар 43 иргэн төрийн дээд одон медаль хүртлээ.

Тулгар төрийн 2226 жил, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, “Сүхбаатарын одон”-т Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмаар 43 иргэн төрийн дээд одон медаль хүртлээ. Улс эх орон, төрөлх нутгийхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа аймгийн Засаг даргын хүндэтгэлийн өргөөнд боллоо. Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонгоор Улиастай сумын өндөр настан Л.Цэвээн, Стандарт хэмжилзүйн хэлтсийн улсын шалгагч М.Наянбуу, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Нямсүрэн, ИТХ-ын тэргүүлэгч Д.Одгэрэл, Отгон сумын иргэн С.Энхбуянт, Түлш эрчим хүчний хяналтын байцаагч З.Эрдэнэцэцэг нар шагнагдсан бол Алтангадас одонгоор Яруу сумын өндөр настан Ц.Лхамноржин, Тэлмэн сумын өндөр настан Г.Масдорж, Алдархаан сумын өндөр настан Б.Цэрэнбүжид, Эрдэнэхайрхан сумын өндөр настан Х.Дамиран зэрэг 27 иргэн шагнагдлаа. Харин Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Цэрэнсамбуу, Цэргийн гавьяаны одонгоор А.Цэрэндорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 иргэн энгэрээ мялааж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өглөө. Завхан аймгийн хэмжээнд он гарсаар 205 хүн төрийн дээд одон медаль хүртжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ