...
...

Дархан-Уул аймгийн наадам шинэ арслан, заантай сайхан наадам боллоо

Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадам энэ сарын 10, 11-нд болж өндөрлөв. Энэ жилийн наадамд нийт 256 хүчит бөх оролцон барилдсанаас улсын начин хоёр, аймгийн арслан 19, аймгийн заан 7, аймгийн начин 19, сумын заан 13, сумын начин 20 оролцон барилдсанаас сумын заан Л.Баттөгс, Г.Буянбат, Б.Зоригт нар тав давж аймгийн начин цол хүртлээ. Мөн аймгийн харцага Б.Түвшинтөгс зургаа давж аймгийн нэмэх харцага цолтон болов. Үзүүр түрүүнд аймгийни заан С.Очирбат, аймгийн харцага Ж.Мандахбаяр нар шалгаран барилдаж аймгийн заан С.Очирбат түрүүлж аймгийн арслан, аймгийн харцага Ж.Мандахбаяр үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа. Үндэсний шагайн харваанд 11-н багийн 100 гаруй харваачид оролцсон бөгөөд нэгдүгээр байранд Дархан сумын Залуучууд театрын Д.Баярням ахлагчтай баг, удаах байранд О.Дэлгэрмөнх ахлагчтай Шарын гол сумын баг, Х.Алагаа ахлагчтай Хонгор сумын баг гуравдугаар байранд шалгарчээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ