...
...

Сэлэнгэ аймгийн наадам өргөн дэлгэр боллоо

 Монгол түмний үндэсний их баяр, Ардын хувьсгалын 96 жил Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмаараа Сэлэнгэ түмэн начин, харцага, заан, арслантай өргөн дэлгэр наадлаа.

Сэлэнгэ аймгийн наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Э.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат Д.Баясгалан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат П.Алтанхуяг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын М.Батбаатар нар аймгийн начны болзол хангасан бол зургаа давсан Сант сумын харьяат сумын заан Б.Ганбаяр аймгийн харцага цол хүртлээ. Мөн аймгийн аймгийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн нэмэх начин Д.Төрболд аймгийн зааны болзолыг, Зүүнбүрэн сумын харьяат аймгийн үнэн хүчит заан Э.Саранбаатар аймгийн арслан цолны болзлыг хангаж, бөх сонирхогч наадамчин олноо баясгалаа.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ