...
...

Өмнөговь аймгийн Цагдаагийн алба хаагчид цол нэмжээ.

Баяр наадмын босгон дээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гаргаж үр бүтээлтэй ажилласан алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/291 дүгээр тушаалаар цол нэмжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Наранбаатар, Гэрээт тасгийн дарга Ж.Отгонбаяр, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Б.Сайнбуян, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Д.Гэрэлт-Од нарт дэд хурандаа цол олгосон бол Гэрээт цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч М.Энхбаярт Цагдаагийн хошууч цол олгожээ.

Мөн С.Батцэнгэл, П.Нэмэхбаатар, Д.Отгонсувд, Ц.Ганбаатар, Б.Батбаатар, С.Амгаланжаргал нарт Цагдаагийн ахмад цол, Л.Далайжаргал, Б.Пүрэвдорж, Б.Лхагважав, Ш.Энхболд, Т.Эрдэнэцэцэг, М.Үүрдмандах, Ч.Энхбаатар, Д.Туул нарт Цагдаагийн ахлах дэслэгч цол, М.Пунцагдаржаад Цагдаагийн дэслэгч цол олголоо.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Цагдаагийн газрын албадан саатуулах баривчлах байр, алжаал ядаргаа тайлах өрөө, гал тогооны тохижилтын байдалтай танилцах явцад албадан саатуулах байрыг нэн тэргүүнд засварлах хэрэгтэйг Цагдаагийн газрын алба хаагчид хэлж байлаа.

МОНГОЛ ЦАГДААГИЙН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАГ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ