...
...

ДАХИН СОНГУУЛЬ буюу шинэ нэр дэвшигчид

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль энэ сарын 26-нд болж өндөрлөсөн ч бид төрийн тэргүүнээ сонгож чадсангүй. Учир нь нэр дэвшигчдийн хэн нь ч (50%+1) буюу нийт санал өгөгчдийн олонхын саналыг авч чадаагүй юм. Тиймээс дахин санал хураалтыг СЕХ-оос ирэх сарын 09-нд товлосноо өчигдөр мэдэгдсэн.

Дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөнө. Хуульд заасны дагуу дахин санал хураалт болтол ямар нэгэн сурталчилгаа хийхийг хориглосон байна.

СЕХ-оос дахин санал хураалтыг төрийн наадмын өмнөхөн зарласан нь булхай, луйвар явуулах, ирц хүргэхгүй гэсэн башир арга нь хэмээн Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга мэдэгдсэн.

Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Энэ сонгууль иргэдийг өдөөн турхирсан, эвлүүлэг хэрээсээ хэтэрсэн, гүтгэн доромжилсон, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяаар нь хандив авсан сонгууль боллоо. Би үүнд харамсч байна. Ийм ч учраас дахин санал хураалт болох үндэслэл боллоо гэж харж байна.Улс төрийн сонгууль өндөрлөсний дараа МАН-руу дайрах явдал тогтмол гардаг. Буруу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг дайрдагаа болих хэрэгтэй.  Сонгуулийн ерөнхий хорооны саналыг яагаад нэмэгдсэн, миний санал яагаад 10 мянгаар нэмэгдсэнийг эргэлзээ байгаа бол хамтраад шалгасан ч болж байна” хэмээн мэдээлэв.

Тэгвэл сонгуулийн дүнтэй хамгийн их эвлэрэхгүй байгаа тал буюу МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ” хэмээн мэдэгдээд байна.

СЕХ-оос дахин санал хураалтыг ирэх сарын 09-нд болгон товлосон нь ирц хүрэхгүй байх магадлал тун өндөртэй. Тиймээс аймаг, сумдын наадмыг хойшлуулах тухай яригдаж байгаа аж. Харин олон нийт дахин санал хураалтад эсэргүүцлээ илэрхийлж цагаан хуудас өгөхийг илүүд үзэж буйгаа илэрхийлээд байна.

Хэрэв дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол яах вэ?

Үүнийг иргэд хамгийн их сонирхож байгаа нь дамжиггүй. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшигчдийг хамгийн сул, хамгийн бохир улс төрчид хэмээн үзэж байгаа. Тодруулбал, сурталчилгааны явцад хар Пи-Ар хэрээсээ хэтэрсэн, ард иргэдийг талцуулсан, нэг нэгнээ гүтгэн доромжилсон гээд Монгол төрийн сонгуульд урьд хожид байгаагүй муу зүйлсээр дүүрэн сонгууль болов.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дараагийн ерөнхийлөгч гэж харах хүмүүс олон байсан. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авсан нь тэгж харахад хүргэсэн байж мэднэ. Зарим нь төрийн ажил саадгүй урагшлуулах гол түлхүүр бол М.Энхболдыг ерөнхийлөгчөөр сонгох хэмээж байсан. Гэвч иргэн Г.Доржзодовын тараасан “90 минутын 60 тэрбумын бичлэг” мөн олон жилийн турш яригдсан “газрын наймаачин” гэх хоч нь түүнийг өвдөг шороодуулчихав. Төрийн албыг хэрхэн зарж үрж, тэндээсээ 60 тэрбум төгрөг босгохоо бүх л бүтэн 90 минутын турш ярьсан нь дэлгэгдчихээд байхад хүртэл нам нь ч, нэр дэвшигч ч “эвлүүлэг” гээд зогсож байгаа нь ард түмнийг тэнэг гэж басамжилсантай адил зүйл хэмээн олон нийт үзсэн.

Яг үнэндээ иргэн Г.Доржзодов өөрийн зохиосон төрийн албаар дамжуулан хэрхэн мөнгө босгож болох тухай схемээ МАН-д худалдах гэж оролдоод бүтэлгүйтсэн нь хэнд ч хамаагүй. Энэ бол МАН-ын хамгийн том алдаа байлаа. Үүнийг харин нэр дэвшигч Х.Баттулгын баг тун овжноор ашиглаж, “Төмөр замын хэргээс” ч илүү том болгож харагдуулж чадав.

Магадгүй МАН намаа, ард түмнээ бодсон бол М.Энхболдоос арай өөр хүн нэр дэвшүүлж болох л байсан. Мөн төрийн ажлыг гацаалгүйгээр урагшлуулахыг үнэхээр хүссэн бол зайлшгүй ялах хүнээ л нэр дэвшүүлэх ёстой байсан биз.

Хэрвээ дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол намууд шинэ нэр дэвшигчид тодруулж, дахин сонгууль хийх нь зөв хэмээн үзэж байгаа. Үүнийг хуулинд ч тодорхой зааж өгсөн.

Сонгуулийн тухай хуулийн:

97.9.-т "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

99.2.-т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" хэмээн заажээ.

Сонголтгүй иргэдийн хувьд цагаан хуудас уншуулах буюу аль ч нэр дэвшигчийг бөглөхгүй байх нь хүчинтэй саналд тооцогдох бөгөөд энэ нь нэр дэвшигчдийн авах саналын хувьд нөлөөлж байгаа юм.

Тиймээс дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн нь ч мөн л 50%+1 санал авч чадахгүй бол дахин сонгууль болно. Сонгуулийн тухай хуулийн  148.1. -т "Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно" гэсэн байна.  

Өөрөөр хэлбэл, дахин сонгууль болвол анхан шатны сонгуулийн санал хураалт хүчингүй болно. Мөн одоогийн нэр дэвшигчид дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй болохыг Сонгуулийн тухай хуулийн 13.2.-т "Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй" гэж тодорхой зааж өгчээ. Тэгэхээр дахин сонгуулиар намуудаас шинэ хүмүүс нэр дэвшүүлэх бөгөөд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас Р.Амаржаргал, МАХН-аас Н.Энхбаяр нар нэр дэвшвэл сонголттой сонгууль болно хэмээн олон нийт үзжээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • Н.Энхбаяр нэр дэвших эрхгүй. Сүүлийн 5 жилд эх орондоо байнга оршин суусан байх / 6 сараас илүү хугацаагаар гадаадад амьдарсан бол/ хуулийн заалтад харшилж байгаа. Үүнийг СЕХ тогтоогоод нотолчихсон шүү дээ.

  • Хоёр нүүртэй хүн хоёрдмол утгатай уриа дэвшүүлдэг юм байна Баттулга Монгол ялахуу, мөнгө ялахуу харж байгаарай гээд л байсан Тэр сонгогчид руу хандан Монгол ялна гэж цөсийг нь хөөргөөд л , харин өрсөлдөгчид рүүгээ харж МӨНГӨ яаж ялдгийг хараарай гэж тавлаад л хөмхийгөө зуугаад байсан Мөнгө яаж ялдагыг ч яруу тодоор харууллаа даа......

  • Amarjargal garsan bol shuud songogdoh bailaa, ENKBOLD l bish bol hen ch yaahav

  • Баттулга мөнгө тараасан нь МОНГОЛын бүх ард түмний нүдэн дээр болоод байхад хуулийн байгууллага гэж байна уу?18 хоног ажиллаад тийм их цалин авах уу???

  • Zog Mongolchuudaa dahin sanal huraaltad buu orolz bur dahin songuul hiih heregtei .....mongo ih orno sh dee huzvaa tertei tergui man hulgai hiigeed idchihne ternii orond songuuld ajillaj baigaa heden yadarsan humuus mongotei bolog yamarch baisan hulgaich songoj bolohgui sanalaa buu og buur bolohgui bol sanaliin huudsaa zagaansarwird ogch huchingui bolgo

  • Баттулга ялвал хэн хожих вэ????? Эвийн үүд эвдэрч, хэрүүлийн үүд нээгдэнэ. Баттулга өөрөө шоронгоос мултарна.

  • Баттулгын баруун аймагт тараах 1 тэрбум гаруй төг баригдаад баруун аймгийн сонгууульд нөлөөлж чадсангүй. Орой 17 цагт ирц 45% байсан. нийт санал өгсөн хүмүүсийн 36% гаруй нь орой 17 цагаас хойш ихэнх нь бүр тулгаж 20-22 цагт саналаа өгчээ....энэ юу гэсэн үе вэ гэвэл хүмүүс мөнгө тараахыг хүлээгээд байсан гэсэн үг. Жишээ нь: БЗД-ийн 26 хороонд АН 20 цагаас хойш машинаар ачиж ирээд бөөн бөөнөөр нь санал өгүүлсэн гэсэн. Нэг газар цуглуулж байгаад мөнгө өгөөд дараа нь ачиж саналыг нь өгүүлсэн юм бна гэж ойлгож байна. Мөнгөний л сонгууль боллоо доо. Өнөөдрийн хэдхэн төгрөгөөр ирээдүйгээ баллаэ болохгүй дээ хүүхдүүд минь...хэлэх ч үг олдохгүй нь

  • Chi uhaantai yumaa

Онцлох мэдээ