...
...

Х.Баттулга: Сонгууль их хүнд болж ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Төрийн алба хаагчид сонгуульд Монгол Улсын иргэний хувиар оролцох ёстой. 

Гэвч төрийн алба хаагчдыг албан тушаалаар нь дарамтлах зэрэг үйлдэл гаргасан нь харамсалтай байна. 

Тухайлбал, нэг төрийн алба хаагч 5-аас доошгүй хүн олоорой. Саналын хуудасны баримтаа авч ирж үзүүлээрэй гэх мэтээр дарамт учруулсан байна. Бид үүнийг зүгээр орхихгүй. Хуулийн дагуу шалгуулна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг 1 сая 300 мянган сонгогчийн 40 орчим хувь нь дэмжсэн байна. Нийт санал өгсөн сонгогчид, Монголчууддаа баярлалаа. Та бүхний санал үр хүүхдийн ирээдүй, Монголын тусгаар тогтнолын төлөө байсан юм шүү гэдгийг хэлье. Энэ удаагийн сонгуульд хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлынхон тэнцвэргүй ажиллалаа. Дараа, дараагийн сонгуульд тэнцвэртэй хандаж, иргэдэд үйлчлэхийг хүсье. Наадмын өдрүүдэд дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь сонгуулийн ирцийг хүргэхгүй байх гэсэн санаархал байж мэднэ” хэмээсэн юм. 

Үүний дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас СЕХ-нд албан тоот хүргүүлж байна. Манай нам долдугаар сарын 09-нд дахин санал хураалтын товыг зарласан нь хууль зөрчсөн агуулгатай байна гэж үзэж байна. Санал хураалтыг амралтын өдөр болон Монгол төрийн наадам эхэлсэн үед зохион байгуулахаар болсон.  09-10-нд аймгуудын наадам таарч байгаа учраас ийм өдөр сонгуулийн товыг зарласан нь буруу юм. Тиймээс бид долдугаар сарын 05-06-нд зохион байгуулах шаардлага хүргүүлсэн” гэв.

Харин Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль их хүнд болж өнгөрлөө. Иргэд төрт ёсны уламжлал, авлигал, хээл хахууль, баялагийг хулгайлагчдын эсрэг саналаа өглөө гэж ойлгосон. Хуулийн баг маань 50+1 гэдэг бүрхэг хуулийн тайлбар дээр ажиллаж байгаа. Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг бол ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна. Ямар ч байсан бидэнд итгэж байгаа Монголчуудынхаа итгэлийг алдахгүй.  Миний бие олонхи болсон гэдгээ зарлахад таатай байна. Нийт ажилласан хүмүүс, бидэнд итгэсэн сонгогчдодоо баярлалаа гэдгээ дахин хэлье” хэмээлээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)
  • Мөнгө ч их зарлаа, ганц нэг нь баригдлаа гэж үү

  • Тараах гэж байсанэ мөнгө нь хаана байна.Цагдаа шүүхийхэн хурдан шударга шийдэж ийм балиар уйваагүй үйлдлийг таслан зогсоож цэг тавиач.АН-н луйварын эрх мэдэл хирээс хэтэрч байна.Яахаараа АН-д хууль үйлчилдэггүй юм болоо.МАН-хан яагаад АН-ханы тэр тусмаа Баттулгын толгойг элээд байдаг юм бол.Гайхаж байна шүү МАН-ханыг

  • Ene AH yamar ih mongolog bnaa. Udsen uusand ni yagaad hariutslagiig ni huleelgehgui bnaa. MAN -n gol aldaa end l bna. AN-nhan ene ninjin setgel deer ni toglolt hiigeed oorsdiinh ni esreg ashiglaad bna. Songuuliin daraa helj bgaa ugnees ni l hen ni hen be gedeg ni eronhiidoo haragdaad bna l. Heg ni uluurhsench har horiin setgeleer har horiin ug tsatsaastai, neg dutuu sanal avsanch uls oron ediin zasgiinhaa toloo sanaa zovoostoi.

  • Өөрөө хийсэн юмаа нөгөө нам руугаа чихэх муухай байхоо. Хүнд бас жудаг байх ёстой шүү.

  • Jenko ulaan luivarchin mungu taraaj har surtalchilgaa yavuulj humuusiin sanal hudaldaj avsan adgiin shaar

  • данхар толгойлтой шар өвгөн боловсролгүй луйварчин худалч хулгайч эрлийз хурлийз хятадуудаа хүндэтгэсэн ийм нэг хачин юм одоо монголоор ахиад л 4 жил тоглож магадгүй болох нээ МАН буруу хүнээ л гаргачихлаа бас ганбаатар гэж нэг зүрхний хийтэй юм байна эцсийн эцэст Монголд ерөнхийлөгч хийчэхээр ганц ч эр хүн байхгүй байна гэж үү

  • Баттулгын тэрбум, хэдэн арван сая төгрөг 2 аймагт илэрч баригдан хүнд сонгууль болсон нь үнэн. Ямар сайн байхав.

  • Эхнэр бид 2 энэ удаа Энхболдод саналаа өгсөн. Дахмн сонгуульд Баттулгын төлөө өгнө. Уг нь Энхболд 3 т яваад байсан. Өглөө босоод ирсэн чинь 2 т орсон байсан. Шударга үнэнд гүйцэгдэх байлгүй дээ.

  • Наадамаар ихэнх сайхан Монголоо гэсэн залуучууд болон хөдөө сумдын ард ргэд өгч чадахгүй. Энхболд хошин шогийн башир арга. Яагаад гэвэл хужаа болон эрлийз хурлийзууд бүгд төвд байна. Лаларын луйварчин чамайг голыг чинь тасартал үзнэ дээ.

  • xulgaicn battulga xer ggyi

  • Jenko mungu taraasaniig olon hun yrij bna dahij songuul hurtel taraah baih daa huurhii

  • Энхболд 50,0 төгрөг тараасан гээд хүмүүс шуугиад л байна шударга гэх үү? Харин Ганбаатар л ёстой шударгаар оролцсон шүү. тэр хэнээс ч юу ч аваагүй ард түмнээсээ л санал авсан

  • taraasan mongo n barigdchij geed hund bailgui yahav horin jil mongolchuudiig haranhui buduuleg yaduu bailgasanii ur shimiig hurtej bga humuus dee hoorhii gej ard irged n bolovsroltoi mongotei bsan bol ehneesee ene gurvan maanagiig devshuulj eleg barihgui l bsan yum daa

  • Jenkogiin mungu taraasaniig shudraga geh uu 100000 tug taraasan gej yriad bna humuus

  • Баттулга д юуных нь хүнд сонгууль болж өнгөрөхөв дээ. Ганбаатар т л хүнд болж өнгөрлөө Энхболд од луйвардуулаад. . .

Онцлох мэдээ