...
...

С.Төгсийн нууц авьяасыг зөн билгийн тулааны шилдэг оролцогч олонд ил болгов

Зөн билгийн тулаан шоу нэвтрүүлэг олны хүртээл болоод багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Сорил тэмцээнд 200 гаруй зөн билэгтэн оролцож шилдэг 10 болж харин одоо шилдэг таван оролцогч хоорондоо өрсөлдөж байгаа.

Энэ жил анх удаа албан ёсны эрхтэйгээр "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийг NTV телевиз бэлтгэн хүргэж байгаагаараа онцлогтой. Тэдний хувьд ОХУ-ын "Зөн билгийн тулаан" тэмцээний  шалгуурыг оролцогчид доо тавьж олон сонирхолтой дугааруудыг хүргэсээр байгаа билээ.

Тэгвэл "Зөн билгийн тулаан Монголд" нэвтрүүлгийн 15 дахь дугаарын үеэр Монгол Улсын нүүр царай болсон үзэсгэлэн төгс моделиуд сорил тэмцээнд оролцсон юм. Нэвтрүүлгийн үеэр шилдэг оролцогч Г.Анударь загвар өмсөгч С.Төгсийн талаар "Зурах эсвэл бичих талаар хоолоо олоод идчих авьяастай хүн байжээ" хэмээн хэлсэн.

Энэ талаар С.Төгс хэлэхдээ "Миний амьдралын талаар хэлсэн үг нь үнэн байлаа. Гэхдээ хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь өөр амьдралаар амьдарч болох байсан юм байна гэсэн шүү дээ. Модель бол миний айхтар их хүсэж мөрөөдөж сонгож хийсэн зүйл биш. Одоо ч гэсэн олны танил юм байж, тийм ийм гэсэн олон нийтийн хандлагад би дасан зохицож чаддаггүй юм. Миний хувьд ер нь бол бичих, орчуулах ажилд их дуртай. Зураг гэвэл миний мэргэжил чинь make up artist шүү дээ. Би энэ талаараа ажиллахыг маш их хүсдэг байсан." хэмээн зөн билэгтний авьяас чадварыг бишрээд авлаа. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ