...
...

Олимпийн аваргаа нударга зөрүүлэхийг харах азгүй хүмүүс ээ, бид

       Олимпийн аваргаа нударга зөрүүлэхийг харах азгүй хүмүүс ээ, бид гэж халагламаар үйл явдал урд шөнө Булган аймагт болжээ. Олимпийн анхны алтан медалийг авчирч, долдугаар сарын 1-ний дараах эвгүй байдлыг аваргын титмээрээ эвлэрүүлж явсан Н.Түвшинбаяр аварга төрсөн нутагт хүн зодож танхайрсныг тус аймгийн Цагдаагийн газраас мэдээлжээ. Тэрбээр Булган аймгийн Ардчилсан намын хорооны дарга Б.Ариун-Эрдэнэтэй ам мурийснаас болж нударга зөрүүлж, улмаар өнөөх журмын нөхөр нь эмнэлэгт хүргэгдсэн аж.

    Тэдний муудалцсан гол шалтгаан нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам буруу хүнээ сонгосон, Женко Х.Баттулүга бол буруу сонголт хэмээн намын хорооны дарга нь хэлснээс үүдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Ийнхүү монгол түмэндээ их аварга, эвлэрлийн үүдийг нээсэн хэмээн хүндлэгддэг Н.Түвшинбаяр архидан согтуурсан үедээ журмын нөхдөдөө нударганы амт үзүүлж эвгүй явдлын эзэн болсонд олон хүн харамсан, арай ч дээ аварга минь, буруу хүнээ дагаж, нам гэж намирсны хар гай хэмээн ярьж байна.

 

Н.Бүүвэй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (40)

Онцлох мэдээ