...
...

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ӨДӨРЛӨГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

 

Хан уул дүүргийн хэмжээнд нийт 40-65 насны 37779 иргэнийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаас Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын дагуу  17830 иргэнийг 2017 оны 09 сарын 25-ны дотор элэгний шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. 2017 оны 06 сарын 23-ны байдлаар 2224 иргэн асуумж бөглөснөөс 2044 иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байна. 


Хан-Уул дүүргийн Яармаг дахь “Алтан жолоо” группийн “Сансар” худалдааны төвийн өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ гишүүн, Өргөдлийн байнгийн хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ гишүүн Б.Энх-амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн ЭМГ-ын орлогч дарга О.Баяр, НИХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Наранцэцэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хан-Уул дүүрэгт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөгийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд бүрэн устгах, элэгний хорт хавдар, хатуурлаар нас барахыг эрс бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт тус хөтөлбөрийн өдөрлөгийн нээлт болж иргэд идэвхтэй оролцож байгаад баяртай байна” хэмээлээ. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтынхоо хүрээнд олон үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа. Тийм учраас Эко дүүргийн иргэн бүр эрүүл байх ёстой. Энэхүү “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөгтөө идэвхтэй оролцож, эрүүл энх байхыг хүсэн ерөөлөө.  

Мөн  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан В, С вирусын шинжилгээний сорьц хадгалах хөргөгч 1 ширхэг, ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн 5-н ширхэг орыг тус тус хүлээлгэн өгсөн үйл ажиллагаа боллоо. 
Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урлагийн тоглолтоор үргэлжилсэн энэхүү өдөрлөгийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт ЭМЯ-ны шагнал урамшууллыг гардуулсан юм. Шагналыг М.Болдбаатар, Х.Оюунбат, Т.Урантуяа, ЭМЯ-ны жуух бичгээр З.Төмөрсүрэн, Ц.Алтанцэцэг, С.Оюунжаргал, Д.Баасансүрэн, Х.Ариунсанаа, НЭМГ-ийн өргөмжлөлөөр Ж.Цэцэгмаа, Ё.Бумдарь, Б.Цэрэндэжид, Г.Саруултуяа, Г.Заяажаргал нарыг тус тус шагнагдлаа. 

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд НЭМҮТ, улсын клиникийн 3 дугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэг, Хавдар судлалын төв эмнэлэг, Зооноз өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн эмч нар, Хан-Уул дүүргийн эмч нарын хамт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө өгч ажиллаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ