...
...

"НӨАТ МОНГОЛ УЛС БА ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО..

 

   Татварын ерөнхий газраас Делойтт Онч Такс Сервисес ТМЗ ХХК-тай хамтран "Нэмэгдсэн өртгийн албан татвар, Монгол Улс болон Олон улсын туршлага" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

   Хэлэлцүүлэгт  ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, Делойтт Онч Такс Сервисес ТМЗ ХХК -ын Монгол дахь захирал Д.Ончинсүрэн, Бээжин дэх салбарын бизнесийн татвар, НӨАТ-аар мэргэшсэн захирал Чарлз Гонг нар болон ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар УТОХГ-тай харилцагч, татвар төлөгчид оролцов.

  ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж үг хэлэхдээ хэлэлцүүлгийн хүрээнд хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын НӨАТ-ын тогтолцооны талаар хэлэлцэж, туршлагаас суралцан,  Монгол Улсад Нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийн хэргэжилтийг хангуулахад туршлага болохуйц үнэтэй шийдэл, санал зөвлөмжүүд гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

  Делойт нь Монгол улсын татварын эрх зүйн болон бизнесийн орчны талаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ