...
...

Санал тоолох төхөөрөмжийг хүргэж дууслаа

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу  энэ сарын 14-ний өдөр  эхлүүлжээ.

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад  онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод  машинаар  цаг хугацаанд нь  тээвэрлэн хүргүүлж өчигдөр дууссан тухай Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ