...
...

Дуучин С.Зоригтийн үс унасан гэнэ дээ...

Тарагтай боов нэвтрүүлэг олон сайн муу ярианы баримтууд болж байдаг нь нууц биш. Тэгвэл сүүлийн дугаарт нь оролцсон А.Хишигдалайгийн алтан хамтрагч гэж хэлж болох дуучин С.Зоригт оролцжээ. Нэвтрүүлгийн үеэр олон хөгжилтэй яриаг өрнүүлсэн билээ. Дуучин С.Зоригт хэзээний гэм хоргүй, хөгжилтэй нэгэн. Өөрт тохиолдсон олон ч дурсамжаа хуваалцсан түүнийг харсан хэн ч бай үсээ яагаад хусчихаа вэ гэж учиргүй бодох биз ээ. Тэрээр энэ талаараа "Миний үс өөрсдөө унаж ирээд амаръя аа гэдэг саналыг  тавьсан байгаа. Би хариуд нь за амраа амар гээд хусчихсан юм" хэмээжээ. Урлагийн хүний амьдрал хэцүү гэдэг нь үс толгойноос нь л эхлэх юм даа.

 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ