...
...

А.Хишигдалай: Эр хүн та эмэгтэй хүмүүсийг хүндэлж чадаж байна уу? /Бичлэг/

Сүүлийн үед эр хүн, эцэг хүний тухай ойлголт манай нийгэмд харьцангуй байгаа билээ. Саяхан л гэхэд Сохо мебелийн захирал Жадамбаагаас болж хөөрхий охин амиа алдлаа гэх мэдээлэл цахим ертөнцөд хүч ээ авсан. Энэ мэт үйлдэл нүднээс ил далд олон хэлбэрээр өдөр бүр үйлдэгдэж байдаг нь хэтэрхий харамсалтай. 

Эр хүн айл гэрийн эзэн хүн бусдаас өөр байж гэр бүлээ хайрлан хамгаалж эмэгтэй хүнийг хүндлэх нь юутай сайхан. Гэтэл нэг ч биш нэлээн олон удаа эхнэрээ гомдоож, ээжийгээ гомдоож яваа залуучууд эр хүн гэсэн нэр зүүсэн хүмүүс дэндүү харамсалтай.

Тэгвэл А.Хишигдалай нийгмийн хар буруу гэмт хэрэг гараад байгаа энэ цаг үед яг л загтансан газар нь маажих шиг боллоо. Түүнийг олон хүмүүс дэггүй, хэнэггүй, айлгүй, соёлгүй гэж гоочилдог боловч алдаатай оноотой энэ л хорвоод аавын охин А.Хишигдалай үзэл бодлоо илэрхийлж цахим ертөнцөд богино хэмжээний бичлэгээ байршуулж олон нийтийн эерэг хандалтуудыг авч эхэллээ. Тэрээр

"Эрчүүд та нар эмэгтэй хүмүүсийг хайрлаж хамгаалж хүндэлж чадаж байгаа юу?

Яг энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй... Амьдрал дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа, цахим ертөнцөд та эмэгтэй хүмүүсийг хүндэлж чадаж байна уу?" хэмээн асуужээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ