...
...

Зөвлөгөө: Нарны харшлыг ТӨГС эмчлэх арга

Сүүлийн үед нийт нутгаар өдөртөө 30-35 хэм хүрч халж байгаа учир хөгшин настай, давхар биетэй болон харшилтай хүмүүс биедээ анхаарах нь зүйтэй.

Харин энэ халуун нарны харшилтай хүмүүст хамгийн хэцүү байдаг.

Биеэр дүүрэн тууралт гарч загтнаж зовиурлах нь мэдээж тийм ч таатай санагдахгүй шүү дээ. Тиймээс арьс, харшлын эмч нар өвөл, зунгүй нарны тос түрхэхийг санал болгодог.

Ингээд уншигчдадаа нарны харшлыг хэрхэн эмчлэх тухай зөвлөгөө хүргэж байна.

Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг. Харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг.

Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог.

Нарны  харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой гэж мэргэжлийн эмч хэлж байна.  Хүмүүс  харшилтай гэдгээ мэдсээр байж наранд гараад тууралт өгсний дараа эм ууж, тос түрхдэг. Эсвэл эмчид ханддаг. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга юм.

Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай тавих хэрэгтэй. 

Мөн нарны шүхэр нарнаас сайн хамгаалдаг. Нарны харшлыг  эмчлэхдээ Витамин A уух нь арьсны хамгаалах чадварыг дээшлvvлнэ. Мөн С, Е витамин уух нь тустай байдаг. Түүнчлэн харшлын мэдрэг чанарыг бууруулах эм уух, хүйтэн усаар шавшин, үрэвсэл намдаах тос түрхэж, кальци агуулсан бэлдмэл ууж болно.

Гэхдээ загатнасан болгон нарны харшил биш.

Наранд удаан явсан, эсвэл байнгын нарны дор ажилладаг хүмүүс ихэвчлэн энэ төрлийн харшил тусдаг. Тиймээс эмчид үзүүлж юуны харшил байгааг мэдэх нь чухал. Нарны харшилтай бол нарнаас хамгаалах сүүдрэвчтэй малгай байнга өмсч байх хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос түрхэж, хоол ундандаа сармис, халуун ногоотой, хоол амтлагчтай, даршилсан зэрэг биеийн мэдрэг чанарыг нэмэгдүүлсэн хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.

Тэгвэл харшил багасна.

Мөн хоёр цаг тутамд нарнаас хамгаалах тос түрхэж, пудрээ сэргээж байх ёстой. Нарны харшил хүний биед зовиуртай, эмчлэхэд нэлээд төвөгтэй өвчин. Тиймээс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй шүү.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ