...
...

Д.Сосорбарам: Надаас нэн даруй УУЧЛАЛТ ГУЙ

"Танхай эмээ" нэртэй 45 мянга гаруй лайктай нэгэн пэйж хуудас бий. Дийлэнхдээ улс төрчдийг элэглэдэг гэдгийг цахим сүлжээ ашиглагчид нэгэнь мэдэх болжээ.

Тэгвэл тус пэйж болохгүй хүнээр оролдож, шүүхэд дуудагдах дээрээ хүрээд байна. 

Тодруулбал, тус пэйж МУГЖ Д.Сосорбарамын нэр, зургийг ашиглан "Женко Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь Ардчилсан намын гутамшиг" гэсэн утга бүхий постерийг оруулсан нь хэдэн мянган хүнд хүрээд байгаа юм. 

Харин өнөөдөр Со гавьяат өөрийн сошл хаягаараа дамжуулан тус пэйжийн хамт олныг даруй уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. 

Тэрбээр "Би олон янзын араншинтай хүмүүстэй харьцдаг. Тэр дундаас сайн нь олон харин муу нь цөөхөн байдаг. Харин тэр цөөхөн муу муухайн дундаас хараал ерөөл, гүтгэлэгийг олон жил сонссон. Ялангуяа Монголын Ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг үүсгэлцэх цагаасаа бүр ч ширүүн сонсож байсан. Тэр болгонд би хариу бариад, гомдол тавиад явдаггүй.

Хүний л араншин, хүнд л байдаг оюун санааны хоосролын өвчин юм чинь гэж бодож өөрийгөө тайтгаруулдаг. Энэ удаа бол би тэгэхгүй, тэвчихгүй байна. Долоон хоногийн хугацаанд уучлалт гуйж, буруу үйлдэл хийснээ залруулахгүй бол шүүхэд хандана" гэсэн юм. 

https://www.facebook.com/SosorbaramD/videos/1045967158868374/?autoplay_reason=gatekeeper&video_container_type=0&video_creator_product_type=2&app_id=2392950137&live_video_guests=0

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ