...
...

О.Осоржаамаа жинхнээсээ "ОД" болно

Өнгөрөгч оноос эхлэн О.Осоржаамаа гэх нэгэн залуу өөрийн сошл хуудсаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүмүүстэй ярилцах болсон билээ.

Тэгвэл тун саяхан О.Осоржаамаагийн фэйсбүүк дэх шууд бичлэгийг 120,000 гаруй хүн үзэж, 500-800 шэйр хийгдэж, 4000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлж сошл орчинд жинхэнэ шуугиан тариад байна.

Нэг үгээр хэлбэл, О.Осоржаамаа "нөөтбүүкчин Тэмка"-г давж гарч ирсэн Монголын сошл ертөнцийн жинхэнэ од болж чаджээ. 

Шууд бичлэгийг нь үзсэн хүмүүс түүнийг харааж зүхэж, янз бүрийн үгээр хэлж доромжилж байсан ч тэрбээр нэг нэгэндээ эерэг үг хэлж, урмаар тэтгэхийг уриалаад "Хэрвээ миний бичлэг таалагдахгүй байгаа бол үзэхээ л больчих" гэсэн зөвөлгөөг өгчээ. 

О.Осоржаамаа Өвөрхангай аймгаас зургаан жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд одоо шорлог зарж өөрийн амьдралыг залгуулдаг ажээ. Түүний мөрөөдөл бол жүжигчин болох гэнэ. 

Харин тэрбээр шууд бичлэгийнхээ ачаар мөрөөдлийнхөө мэргэжлээр Сити их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулжээ. Түүнд амжилт хүсье. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ