Авьяас чадвараараа олонд танигдсан жүжигчин У.Уранчимэг хамгийн сүүлд "Миний нууц" УСК-ны үеэр үзэгч дэмжигчдэдээ бэлэг барьж томоохон өөрчлөлтийг хийсэн билээ. Тэрээр саяхан Каннын кино наадамд өөрсдийн бүтээлээрээ оролцохоор аяны жолоо залсан .
Тэгвэл жүжигчин бүсгүй тус наадмын сонин хачнаас хуваалцахдаа " КИНО КИНО КИНО ????????????
КАНН-ы кино наадам ????Дэлхийн өнцөг булан бүрээс кинонд дуртай хүмүүс,киночид энэ хотод цугларч тэр аяараа киногоор амьсгалж,олон орны олон сайхан дэлгэцийн бүтээлүүд хоорондоо өрсөлдөж,дистрибюшн компаниуд киногоо зарж борлуулж,хоорондоо ажил бизнесийн түншүүдээ эрж хайж олж,сургалт семинар туршлага солилцох гээд ер нь кинотой холбоотой бүх зүйл энд явагдаж,түм түчигнэж бум бужигнасан өдрүүд үргэлжилсээр...Ямар ч л байсан энд ирж нүдээр харж дунд нь байх тэр мэдрэмж, баярлаж хөөрөөд байхаасаа илүү бодит байдалтай танилцсандаа үнэхээр их олзуурхаж байна... Тэр тусмаа киног дэлхийн зах зээлд хэрхэн борлуулдаг яг юу болоод байдаг тухай жаахан ч гэсэн ойлголттой боллоо... Цаашид өшөө ихийг мэдэж судлах ёстой юм байна ????Монголын минь киночид,продюсер,найруулагчид, зохиолчид энэ наадмыг ирж үзээсэй... ✌????️Харин намайг энэ сайхан наадмыг үзэж сонирхох боломж олгосон,санал тавьсан Дижитал контент дистрибюшн компаны хамт олон,захирал М.Баянжаргалдаа Хувьсал продакшныхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье ????????Монголын кино урлаг,кино зах зээл дэвжин дэлгэрэг " хэмээжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Халтар цогоогийн тэнэг жорлон