...
...

Дуучин Ц.Сарнай: Би анхнаасаа А.Хүсэлбаярыг дэмжиж байсан

        "Sweetymotion" хамтлагийн дуучин үзэсгэлэнт бүсгүй Ц.Сарнай хар багаасаа урлагийн ертөнцтэй холбогдож хөгжмийн хаан гэгдэх төгөлдөр хуураар шамдан хичээллэдэг байжээ.  Тэрээр анх Болороо,  Сүндэрээ, Солонгоо гэсэн авьяаслаг охидтой хамтран "Sweetymotion" хамтлагийг байгуулж уран бүтээлээ туурвих болжээ. Тэд нэг хэсэг алс холын АНУ-г зорьж тэндээ амьдарч ажиллаж байсан боловч 2010 онд эх орондоо эргэн ирж "Санахын аялгуу" хэмээх алдартай дуугаа гаргаж үзэгчиддээ бэлэг барьж тус дуу нь хөгжмийн чартыг нэг хэсэгтээ л тэргүүлж байжээ.

        Тэгвэл тус хамтлагийн дуучин Ц.Сарнай энэ жилийн хувьд "Universe best songs 2017" наадмын шүүгчээр ажиллаж байгаа билээ. Түүнд тус шоуны оролцогч А.Хүсэлбаяр итгэл найдвар төрүүлдэг ажээ. Тэрээр энэ тухай нэвтрүүлгийн шүүлтийн үеэр " н.Өлзийжаргал өмнөх шатнаас илүү сайжирсан байна. Маш том амжилт гаргалаа гэж үзэж байна. А.Хүсэлбаярыг бол би анхнаасаа дэмжиж байсан, дэмжсээр ирсэн дэмжих ч болно" хэмээн хайртай оролцогчдоо саналаа өгч шилдэг оролцогчдын нэг болгожээ. Түүний итгэл найдварыг алдалгүй авч явах чадвар "Universe best songs 2017" наадмын шилдэг оролцогч А.Хүсэлбаярт оногджээ. 

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • гоё сайн , чадалтай эрхэмсэг , мундаг дуучин , сайн хань , сайхан ээж , үеийхэндээ гайхалтай үлгэр жишээ гэр бүл амжилт , монгол түмэн хайртай шүү

  • алдарт дуучин хар сарнай

  • Алдартай дуучин Сарнай гэнэ үү. Универс вест сонг ч шүүгчид нь ч үнэн моодноос гарсан л даа. Одоо тэрийг үздэг хүн байдаг юмуу ер нь.

Онцлох мэдээ